Шүлэг

Өвлийн шөнө хэвийсэн гэвч харанхуй дүнсийнэ

Үүрийн гэгээ тодроосой гэж харанхуйг би зүхнэ 

Үнэгний нүд залгиагүй байлтай өөрийгөө гайхна

Огторгуй тэнгэрийг хичнээн ширтэвч харлан дүлийрнэ

Оддын тэртээд сэтгэлээ бэлчээвч олж үл үзнэ

 Оготны нүд залгиагүй байлтай өөрийгөө гайхна

Үеийн  минь  бүсгүй хажуу өрөөнд нойрсон буй

Үүдээ тэр түгжээ болов уу яагаа бол

Ц Зоригтсайхан 1990,12,14 

 

 

   

 

АЛТАНХАН СҮЙХ

АЛТАНХАН СҮЙХ
тэмдэглэл
Аяа хүмүүн чамаас би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт үргэнэм!
                Д.Мандахсан

"Мандахсан"гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр "Эрдэнэт" хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд  уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн "Шавь сургалтыг" бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэнээс ч үүрэг даалгавар аваагүй, авах үгүй ч "Чөмгөө дундартал" хөлс хүчээ шавхах энэ албанд, хэний төлөө, юуны төлөө  зүтгээ вэ?гэж бодогдохуй сэтгэл дэрвэн, самсаа шархирахуйд, мөнх хөх  тэнгэр "Миний харьяат, би мэднэ..."гэх шиг уужимтан цэлийнэ. Энэ л "Тэнгэрийн харьяат" хэмээх тэдний, хязгааргүй хүслийн тэмүүлэл, хатуужил, ганцаардал, зөн билиг, хайр ухаарал,баяр баясал нь байж мэдэх "авьяас" хэмээх тайтгарлийн уужрал руу өнгийх үү?
-2-
Пиджакныхаа зүүн энгэрийн заханд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүний нэр төр, эрх дарх болсон бяцхан "Өд"ийг гялалзуулсан түүнтэй  би  учран золголоо... Бие биесийн гарыг  өөрийн мэдэлгүй хоёр гараараа давхар атгалцан: "За ингэж нэг уулздаг байж дээ" хэмээлдэн зогсохуй хугацаанд бидний цус бие биесээ"Гурван зуун жаран"удаа тойрон эргэлдэж танимхайрхсан буй за. Сайхан хүнтэй, жинхэнэ шүлэг мэдэрдэг хүнтэй ярилцан суухын жаргалыг юутай зүйрлэлтэй. Тэрээр багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Бүр хүүхэд байхын сургуулийн ханын сонин, сумынхаа улаан буланд Ленин, Сүхбаатар, Маркс, Энгельсийг зурдаг, зураач байсан гээд боддоо... Гэтэл ангийхан нь Багшийн Дээд Сургуульд хамт орьё гээд Багшийн Дээд Сургуулийн хэл уран зохиолын ангийг дүүргэж, зураач хүү маань үгийн эрэлчин болсон түүхтэй гэнэ. Угийн ажигч гярхай чадвар нь үгийн ай руу хөтлөж, шүлэг яруу найргийг өөр нүд, өөр сэтгэлээр харсан нь өөрийн дэг, жаягтай яруу найргийн өвөрмөгц  "Шавь сургалт" болтолоо түгж "Уран-Өд"-ийнхөн буюу эдүгээ цагийн яруу найрагт шинэ дуу хоолой болж мэндчилсэн  яруу найрагч Б.Эрдэнэсолонго, яруу найрагч Ж.Батцэцэг,яруу найрагч Д.Баттогтох, яруу найрагч Б.Баясгалан, Д.Баянтунгалаг, за тэгээд Б.Дашравдан, Х.Нямхишиг, Н.Мөнхнаран, М.Хангал, Ч.Өсөхболд, Д.Сосорбарам, Лхагвасүрэн, Р.Улам-Оргих гээд эрт одоогийн олон олон шавиуддаа яруу найргийг өөрөөр харах, өөр өөрийнх нь мэлмийг нээн өгчээ. Түүний "Хүнд аялгуу"хэмээх шүлгийн сайн ном бий. Түүнээсээ хориод жилийн дараа "Навчин Ай"хэмээх шүлгийн ном хэвлүүлсэн нь "Ороо бусгаа цагийн, ороо бусгаад ундууцсан сэтгэлийнх нь тавгүйрхэл, үгийн шид, үгийн утгыг мэдрэх тусмаа эр бяр нь амтагдахад, барилдах, хэлэлцэх бөхгүйн ганцаардал, өөрийн олсон, өөрийн эрдмээ төдийлөн үнэтэйд тооцолгүй, авдрын буланруу чихчихээд, айл хэсэх нэгэн шиг тоомжиргүйдсэн, өрсөлдөгчгүйн зовлон, бусдын хүсээд гараагүй оргил дээр төдий бяр хүч гаргаагүй юм шиг явж гарчихаад, туг хатгаагүй нэгэн шиг"  мэдрэмжээ үнэгүйдүүлсэн байдал харагдсан... Тэглээ гээд хэнд хамаатай. Оргил дээр гарсны эрдэмийг, оргил дээр гарч чадаагүйс ямар мэдрэх биш...
Монголын утга зохиолд түүний гаргасан том мөр бол шүлгээсээ илүү шүлэгчийн эрдэм ухаан, мөс чанарт анхаарал тавьсан нь юм билээ. Энэ бол хэн хүний хийчих, амь амьдралаа зольчих тийм эр зориг бишээ. Энэ дээр л жинхэнэ яруу найрагчийн төсөөлөшгүй мөн чанаруудын нэг нь харагдаад байгаа юм. Шүлэгчийн эрдэмээ шүлэг болгон "би"хэмээн гадагшлуулахаасаа илүүтэй, шүлэгчдэд эрдэм болгон түгээх нь "ямар аугаа, шүлэглэхээсээ илүү цар хүрээтэй том эрдэм юм бэ?" гэж би бодсон. Түүний ертөнц рүү шагайх уу?

Торгон шар намар урагдаж
Шувууд хашгична
Тогоруу тэнгэрт уйлалдаж
Шөнө даарна...
                торгон шар намар

Өвсний үзүүр имэрсэн
Намрын уйтгар түүж
Өвгөн салхи тэнүүчлэн
Хэлэх хэлэхгүйг үглэнэ... гэх юм уу? аль эсвэл

...Ангайсан навчсын
Нялх хушуун дээр
Бороотой ганц үг чийглээд
Үзгээ амраанам, би...
                 Навчин Ай 2001он

...Өнөөх л өглөө
Өнөөх л Мандах!
Өө энэ хачин гайхал...
Их сайхан амьдарсан!
Өтөлсөн гэтэл
Залуугаараа...
Өвгөрсөн атал
Гоёороо..
Үсэг ном шүтэгч
Үлгэр шүлэг эрээчигч
Аяа би
Үзэгтэйгээ өтөлнөм
Алдар минь бас
Үртэйгээ соёолно...
Зүрх минь
Хөөрөх юмгүй ээ...
Хуучин танил
Эртний наран
Цонхоор угтана...
                            Өдөр хоног2002 он

   х     х     х
Өөрийгөө таних гэж!
Өчүүхэн ч атугай нээх гэж...
Дотроо...
Аниргүйхэн гуньдаг!
Дотогшоогоо..
Ягуухан урсдаг...
Нялх шүлэг
Өлгийдөх гэж
Нэгэн биеэ зольдог
Тэр миний
Тэнгэрлэг
Аз жаргал...
                                 2006 он

х     х     х

Хиймэл нүүртэй
Болчихгүй юмсан би!
Инээвэл
Инээсэн шиг инээж...
Үргэвэл
Үргэсэн шиг үргэж
Салхи авсан хандгай шиг
Сарын газар одно...

х     х     х

Аяа
Хүмүүн чамаас
Би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт
Үргэнэм!
                                            2002он

х     х     х

Зүүрмэглэсэн харанхуй
Өрөөсөн  нүдээ нээж
Зүүн орны дэргэд
Лаа асаана...
         Навчин Ай    2002

Нэг л юм
Нэг л юм үгүүлэгдээд
Нэг л юм
Нэг л юм дутаад
Нэг л юм
Нэг л юм бодогдоод
Нэг л юм...
Нэг л юм...

х    х    х

Лааны
Бийрэн дөл
Чимх амь...
Үлээвэл  хүн унтарчихна...
                         Навчин Ай2008он

     х     х     х

Ар араасаа айсуй
Үгийн чимээн дотор
Үг голсон тэнүүчлэл минь
Үнэхээр миний гэгээрэл...
                 Навчин Ай2002 он

х     х     х

Битгий хар
Хараач дээ...
                     Навчин Ай  2004он

    х     х     х

...Хачин үнэн юмыг
Бусдаас илүү мэдэрч...
Амьддаа  би
Азтайхан дурлаж
Амсах гуниг атаа хорслыг сөрж
Аялгуут шүлгэндээ халуун амь шингээж
Азтайхан амьдралаа шүү дээ...
Ай асгарсанхан хайр...
Ай адарсанхан амьдрал минь
Ахиад давтагдашгүй мөрөөдлөө
Хэндээ хэлж гайхуулах вэ?

АЛТАНХАН СҮЙХ

Насны хөлд
Ганцаардах
Нам жимд...
Найрагт уяатай
Өвгүн зүрх
Үл цуцна!
Өөр хэнийг ч биш
Өөрийг минь залж яваа
Өнөөх алтан сүйх
Өндрөөс
Бууж яваа харагдана!
Насны унаа
Өвгүн сүйх
Түжигнэн
Нам дор луу бууж явна
Нар дамжин нүүж явна
Дугуй чулуу хоёрт
Од харшин бутархад
Дуу чимээ хоёрт нь
Дусал нулимстай
Ганц алтан шад
Тээр... дээр...
Час улаан очис болж
Бударнаа!
Ээ!...
Өвгүн сүйх
Тэрэг минь...
Өвдөгний нүдэн дээр
Унах
Нулимс минь...
Би
Наран өөд
Өгсөнөө...

Мандахсан багш нэг иймэрхүү. Түүнтэй ярилцан суухуй зөнтэйгөө ярилцан суух шиг танил агаад элгэмсэг, дотно сайхан байлаа. Мөнхийн залуу тэрбээр
                                 Битгий хар
                                 Хараач дээ...
хэмээн адган гуйх, гуйн адгах  шигээ... "Хурдан яв. Битгий яваач дээ" гэсэн сэтгэлтэйгээ намайг үдсэн. Яруу найргийн алтанхан сүйх, хязгааргүйн чандруу нисэн нисэн хурдлахдаа танай гадаа зог туссан  бол гялбаанд нь умбасан чи ямархан азтай...

                                                                      Бичээч яруу найрагч Банзайн Хүрэлтогоо
                                                                                             Налайх хот 2012.05.09.

Уран зохиол Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан

Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн өлгий нутаг байгаад зогсохгүй оюунлиг сэхээтнүүдийн ч нутаг байсаар ирсэн. Тухайлбал Налайх дүүргээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн зохиолчдоос төрийн соёрхолт зохиолч хоёр, соёлын гавьяат зүтгэлтэн гурав, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид олноор төрөн гарсан байдаг. Нэр дурьдахын бол төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа гуай, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Сономын Лочин, соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв, Тоомойн Очирхүү, Загарын Сандагаа, Л.Төрбат гээд олон хүний нэр дурьдаж болно. Энэ хүмүүс маань 1960-аад оноос уран бүтээлээ эхэлсэн байдаг юм. Эднээс хойш үеийнхэн гэхэд л 60 гаруй зохиолчид байна.
-Налайх дүүрэгт зохиолчдын байгууллага хэдийнээс үүсч хөгжсөн юм бэ?
-Урьд нь бол би 1960-аад оноос зохиолчдын байгууллага Налайхад байгуулагдсан байх гэж бодож байсан юм. Саяхан номынхоо ажлаар соёлын гавьяат зүтгэлтэн, шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч Санжийн Пүрэв баавайтай уулзах үеээрээ энэ тухай зориуд асуусан юм. С.Пүрэв баавай бас хэдэн онд байгуулагдсаныг нь сайн мэдэхгүй юм билээ. Тэдний үед МЗЭ-ийн 19 үүр гэж байсан юм билээ. 1965-1970 оны хооронд С.Пүрэв баавай үүрийн даргаар нь ажиллаж байсан гэсэн. Тамга нь одоо хүртэл өөрт нь хадгалагдаж байгаа юм билээ. Тухайн үед зохиолчдын байгууллагыг уурхайн захиргаа, МХЗЭ-ээс ихээхэн дэмждэг байсан гэсэн. Тухайлбал "Уурхайчин" сонин дээр залуу зохиолчдын зохиол бүтээлийг нийтлэх, уулзалт хийх өрөө тасалгаа гаргаж өгдөг байсан юм билээ. Ингэж дэмжиж байсны үр дүнд манай налайхаас идвэхтэн бичигчээс эрдэмтэн зохиолч, уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан байх. 1980-аад оны сүүл үеийг бол би сайн санадаг юм. Тэр үед зохиолчдыг дэмждэг дорвитой газар байгаагүйгээс тэрүү нэг нэгнийхээ гэрт ээлжлэн цуглаж шүлэг зохиолоо хэлэлцдэг байсан. Манай гэрт хэд хэдэн удаа зохиолчид цуглаж халуун дулаан яриа өрнүүлж, шинэ шүлгээ нэг нэгэндээ уншиж өгдөг байсныг санаж байна. 90-ээд оны хүнд хэцүү үед ч уран бүтээлчид маань энэ уламжлалаа алдаагүй юм даг. 2000 оноос хойш нэг хэсэг нам жим байж байгаад саяханаас үйл ажиллагаагаа сэргээж Чандмань цогцолборын захирал А.Тулгыг тэргүүнээр сонгосон байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзалт хийсэн, хүүхдийн яруу найргийн тэмцээн явуулсан.
-Ном бүтээх ажилд хэр олон хүн оролцож байгаа вэ?
-Энэ бол нэг хүний ном биш хамтын бүтээл. Жар орчим зохиолчийн шилмэл бүтээлүүд орно. Мөн МСЭ-ийн Налайх салбар, Налайхын амьдрал сонин, Налайх телевизийн хамт олон оролцож байгаа. Ном бүтээнэ гэдэг гурван том буяны нэг болхоор энэхүү буяны үйлсэд маш олон хүн оролцож байгаад баяртай байгаа. Мөн ивээн тэтгэх хэлбэрээр ном бүтээлцэхэд оролцож болно. Энэ боломж нээлттэй. Бид ном бүтээхэд оролцсон бүх хүмүүсийнхээ нэрийг номондоо оруулж мөнхлөх болно. Учир нь энэ ном өөрөө түүх болж үлдэх ном. Дараагийн эмхтгэл хэзээ гарахыг хэлж мэдэхгүй. 1960-аад оны үед "Уурхайчны алдар" гэдэг яруу найргийн хоёр жижиг түүвэр гарч байсан юм билээ. Түүнээс хойш тавиад жилийн дараа л манай энэ ном гарах нь байна шүү дээ. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд Загарын Сандагаа, Чанравын Зоригт, Шагдарын Гэндэнжав, Жанчивдоржийн Дашзэвэг, Дашдэндэвийн А.Адъяа, А.Палам, Санжийн Цэрэн, Балжидын Хаянхярваа, Шолохов хочит Балдандорж, О.Сэрээнэн, Дэмбэрэл багш, Шагдар, Санжаагончиг, Лувсандаваа, Бурмаа зэрэг хүмүүсийн үр хүүхэд, ах дүү хамаатан садангийн хүмүүс байвал бидэнтэй nuudelchin_sh@yahoo.com, 91357484 гэсэн утасаар холбоо барих буюу Налайхын амьдрал сонин дээр ирж уулзаж болно. Мөн 1970-1990-ээд оны хооронд уран бүтээл туурвиж байсан одоо уран бүтээл хийж байгаа хүмүүсийг ч бидэнтэй холбоо бариарай гэж хүсэх байна.

АЛТАНХАН СҮЙХ

АЛТАНХАН СҮЙХ
\тэмдэглэл\
Аяа хүмүүн чамаас би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт үргэнэм!
                Д.Мандахсан

“Мандахсан”гэдэг хүсэл хэний ч цээжинд байж болох. Гэтэл биеээрээ,нэрээрээ, үйлээрээ мандах болсон нэгэн монголын утга зохиолд байна. Түүнтэй уулзахын мөрөөсөл болсон би бээр “Эрдэнэт” хотруу зорьсон юм. Байгаль ээжийн өгөөж хишигийг хүртэгсэд олон ч, яруу найрагч хэмээх эрхэм алдрыг хүртэгсэд цөөн... Тэдний нэг нь Монголын утга зохиолд  уламжлалыг сэргээн, өөрийн дэг, жаягтай яруу найргийн “Шавь сургалтыг” бий болгосон яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан хэмээх ачтан бөлгөө. Хэнээс ч үүрэг даалгавар аваагүй, авах үгүй ч “Чөмгөө дундартал” хөлс хүчээ шавхах энэ албанд, хэний төлөө, юуны төлөө  зүтгээ вэ?гэж бодогдохуй сэтгэл дэрвэн, самсаа шархирахуйд, мөнх хөх  тэнгэр “Миний харьяат, би мэднэ...”гэх шиг уужимтан цэлийнэ. Энэ л “Тэнгэрийн харьяат” хэмээх тэдний, хязгааргүй хүслийн тэмүүлэл, хатуужил, ганцаардал, зөн билиг, хайр ухаарал,баяр баясал нь байж мэдэх “авьяас” хэмээх тайтгарлийн уужрал руу өнгийх үү?
-2-
Пиджакныхаа зүүн энгэрийн заханд Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүний нэр төр, эрх дарх болсон бяцхан “Өд”ийг гялалзуулсан түүнтэй  би  учран золголоо... Бие биесийн гарыг  өөрийн мэдэлгүй хоёр гараараа давхар атгалцан: “За ингэж нэг уулздаг байж дээ” хэмээлдэн зогсохуй хугацаанд бидний цус бие биесээ”Гурван зуун жаран”удаа тойрон эргэлдэж танимхайрхсан буй за. Сайхан хүнтэй, жинхэнэ шүлэг мэдэрдэг хүнтэй ярилцан суухын жаргалыг юутай зүйрлэлтэй. Тэрээр багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Бүр хүүхэд байхын сургуулийн ханын сонин, сумынхаа улаан буланд Ленин, Сүхбаатар, Маркс, Энгельсийг зурдаг, зураач байсан гээд боддоо... Гэтэл ангийхан нь Багшийн Дээд Сургуульд хамт орьё гээд Багшийн Дээд Сургуулийн хэл уран зохиолын ангийг дүүргэж, зураач хүү маань үгийн эрэлчин болсон түүхтэй гэнэ. Угийн ажигч гярхай чадвар нь үгийн ай руу хөтлөж, шүлэг яруу найргийг өөр нүд, өөр сэтгэлээр харсан нь өөрийн дэг, жаягтай яруу найргийн өвөрмөгц  “Шавь сургалт” болтолоо түгж “Уран-Өд”-ийнхөн буюу эдүгээ цагийн яруу найрагт шинэ дуу хоолой болж мэндчилсэн  яруу найрагч Б.Эрдэнэсолонго, яруу найрагч Ж.Батцэцэг,яруу найрагч Д.Баттогтох, яруу найрагч Б.Баясгалан, Д.Баянтунгалаг, за тэгээд Б.Дашравдан, Х.Нямхишиг, Н.Мөнхнаран, М.Хангал, Ч.Өсөхболд, Д.Сосорбарам, Лхагвасүрэн, Р.Улам-Оргих гээд эрт одоогийн олон олон шавиуддаа яруу найргийг өөрөөр харах, өөр өөрийнх нь мэлмийг нээн өгчээ. Түүний “Хүнд аялгуу”хэмээх шүлгийн сайн ном бий. Түүнээсээ хориод жилийн дараа “Навчин Ай”хэмээх шүлгийн ном хэвлүүлсэн нь “Ороо бусгаа цагийн, ороо бусгаад ундууцсан сэтгэлийнх нь тавгүйрхэл, үгийн шид, үгийн утгыг мэдрэх тусмаа эр бяр нь амтагдахад, барилдах, хэлэлцэх бөхгүйн ганцаардал, өөрийн олсон, өөрийн эрдмээ төдийлөн үнэтэйд тооцолгүй, авдрын буланруу чихчихээд, айл хэсэх нэгэн шиг тоомжиргүйдсэн, өрсөлдөгчгүйн зовлон, бусдын хүсээд гараагүй оргил дээр төдий бяр хүч гаргаагүй юм шиг явж гарчихаад, туг хатгаагүй нэгэн шиг”  мэдрэмжээ үнэгүйдүүлсэн байдал харагдсан... Тэглээ гээд хэнд хамаатай. Оргил дээр гарсны эрдэмийг, оргил дээр гарч чадаагүйс ямар мэдрэх биш...
Монголын утга зохиолд түүний гаргасан том мөр бол шүлгээсээ илүү шүлэгчийн эрдэм ухаан, мөс чанарт анхаарал тавьсан нь юм билээ. Энэ бол хэн хүний хийчих, амь амьдралаа зольчих тийм эр зориг бишээ. Энэ дээр л жинхэнэ яруу найрагчийн төсөөлөшгүй мөн чанаруудын нэг нь харагдаад байгаа юм. Шүлэгчийн эрдэмээ шүлэг болгон “би”хэмээн гадагшлуулахаасаа илүүтэй, шүлэгчдэд эрдэм болгон түгээх нь “ямар аугаа, шүлэглэхээсээ илүү цар хүрээтэй том эрдэм юм бэ?” гэж би бодсон. Түүний ертөнц рүү шагайх уу?

Торгон шар намар урагдаж
Шувууд хашгична
Тогоруу тэнгэрт уйлалдаж
Шөнө даарна...
                \торгон шар намар\

Өвсний үзүүр имэрсэн
Намрын уйтгар түүж
Өвгөн салхи тэнүүчлэн
Хэлэх хэлэхгүйг үглэнэ... гэх юм уу? аль эсвэл

...Ангайсан навчсын
Нялх хушуун дээр
Бороотой ганц үг чийглээд
Үзгээ амраанам, би...
                 \Навчин Ай\ 2001он

...Өнөөх л өглөө
Өнөөх л Мандах!
Өө энэ хачин гайхал...
Их сайхан амьдарсан!
Өтөлсөн гэтэл
Залуугаараа...
Өвгөрсөн атал
Гоёороо..
Үсэг ном шүтэгч
Үлгэр шүлэг эрээчигч
Аяа би
Үзэгтэйгээ өтөлнөм
Алдар минь бас
Үртэйгээ соёолно...
Зүрх минь
Хөөрөх юмгүй ээ...
Хуучин танил
Эртний наран
Цонхоор угтана...
                            \Өдөр хоног\2002 он
         
   х     х     х
Өөрийгөө таних гэж!
Өчүүхэн ч атугай нээх гэж…
Дотроо...
Аниргүйхэн гуньдаг!
Дотогшоогоо..
Ягуухан урсдаг...
Нялх шүлэг
Өлгийдөх гэж
Нэгэн биеэ зольдог
Тэр миний
Тэнгэрлэг
Аз жаргал...
                                 2006 он

х     х     х

Хиймэл нүүртэй
Болчихгүй юмсан би!
Инээвэл
Инээсэн шиг инээж...
Үргэвэл
Үргэсэн шиг үргэж
Салхи авсан хандгай шиг
Сарын газар одно...

х     х     х

Аяа
Хүмүүн чамаас
Би
Арван сарын зэрлэг гөрөөс мэт
Үргэнэм!
                                            2002он

х     х     х

Зүүрмэглэсэн харанхуй
Өрөөсөн  нүдээ нээж
Зүүн орны дэргэд
Лаа асаана...
         \Навчин Ай\    2002

Нэг л юм
Нэг л юм үгүүлэгдээд
Нэг л юм
Нэг л юм дутаад
Нэг л юм
Нэг л юм бодогдоод
Нэг л юм...
Нэг л юм...

х    х    х

Лааны
Бийрэн дөл
Чимх амь...
Үлээвэл  хүн унтарчихна...
                         \Навчин Ай\2008он
    
     х     х     х

Ар араасаа айсуй
Үгийн чимээн дотор
Үг голсон тэнүүчлэл минь
Үнэхээр миний гэгээрэл...
                 \Навчин Ай\2002 он

х     х     х

Битгий хар
Хараач дээ...
                     \Навчин Ай\  2004он

    х     х     х

...Хачин үнэн юмыг
Бусдаас илүү мэдэрч...
Амьддаа  би
Азтайхан дурлаж
Амсах гуниг атаа хорслыг сөрж
Аялгуут шүлгэндээ халуун амь шингээж
Азтайхан амьдралаа шүү дээ...
Ай асгарсанхан хайр...
Ай адарсанхан амьдрал минь
Ахиад давтагдашгүй мөрөөдлөө
Хэндээ хэлж гайхуулах вэ?

АЛТАНХАН СҮЙХ

Насны хөлд
Ганцаардах
Нам жимд...
Найрагт уяатай
Өвгүн зүрх
Үл цуцна!
Өөр хэнийг ч биш
Өөрийг минь залж яваа
Өнөөх алтан сүйх
Өндрөөс
Бууж яваа харагдана!
Насны унаа
Өвгүн сүйх
Түжигнэн
Нам дор луу бууж явна
Нар дамжин нүүж явна
Дугуй чулуу хоёрт
Од харшин бутархад
Дуу чимээ хоёрт нь
Дусал нулимстай
Ганц алтан шад
Тээр... дээр...
Час улаан очис болж
Бударнаа!
Ээ!...
Өвгүн сүйх
Тэрэг минь...
Өвдөгний нүдэн дээр
Унах
Нулимс минь...
Би
Наран өөд
Өгсөнөө...

Мандахсан багш нэг иймэрхүү. Түүнтэй ярилцан суухуй зөнтэйгөө ярилцан суух шиг танил агаад элгэмсэг, дотно сайхан байлаа. Мөнхийн залуу тэрбээр
                                 Битгий хар
                                 Хараач дээ...
хэмээн адган гуйх, гуйн адгах  шигээ... “Хурдан яв. Битгий яваач дээ” гэсэн сэтгэлтэйгээ намайг үдсэн. Яруу найргийн алтанхан сүйх, хязгааргүйн чандруу нисэн нисэн хурдлахдаа танай гадаа зог туссан  бол гялбаанд нь умбасан чи ямархан азтай...
                                                                                        
                                                                      Бичээч яруу найрагч Банзайн Хүрэлтогоо
                                                                                             Налайх хот 2012.05.09.

Цаг хугацааны алга

Цаг хугацааны алга
Мөчрөө гүвж дуустал зогссоор л байх болно
Цаг хугацааны алган дээр
Мөнх бусын хорвоо над дээр шүхрээ дэлгэхэд
Ниссээр л одох болно
Бурхан гээчийн нулимсгүй мэлмий рүү...
Хатуу зөөлөн амьдралын хүрднээс чөлөө автлаа...
Харин...Өөрөө өөрийнхөө сэтгэл дээр
Хаан суух болно...
Хатан цаг хугацаа
2012.02.27

Ч.Дагмидмаа

Алтан харгана

Алтан харгана

Хөхөө өвлийг ажрахгүй гэх шиг 

Халиутаж байсан шаргал тал

Хөр цасан хөнжил нөмрөөд

Чимээ алдан зүүрмэглэж байна

Талыг энгээр нь хучлаа гэх шиг

Тачигнаж байгаа жаварт өвөл

Өндөрхөн шилбэтэй алтан харганын

Өлмий доор нь нэвсийж байна

Өвлийг талтай нь гишгэлээ гэх шиг

Өндөлзөн гунхах алтан харгана

Тэмээн сүргийн минь зогдорт шүргэн

Тэргүүн дээрээ нартай ганхана

                                                             Р Түмэнжаргал

“Усны сар”

"Усны сар"

Тэргүүн бөлөг

Хаврын үдэш

Сар үүлэн даашинзаа тайчаад

Толгодын сүүдэр хамж нуур луу гүйсэн

Тэр  үдэш ...

Сар шувуудын дундаас өөрийгөө олж

Салхинд хэл өгүүлж гэртээ харьсан

Тэр шөнө...Ногооны чийг сэрүүн хоносон

Намар л явсан шувууд зүүн зүгээс ирсэн

Надаас нисэхдээ ч тэр зүгт дэргэдэг

Дурлалын минь сүүдрийг нууж

Дэлхийн тойрч өвөлжчихөөд

Явсан зүгээсээ дуулж ирсэнд л 

Яг одоо би ахин дурламаар  

Ч.Дагмидмаа,

Уран зохиол ДУУНЫ САЙХАН ЮНДЭН (Хөгжмийг Ш.Өлзийбаяр, Дуучин Бурмаа шүлэг Ц Түмэнбаяр )

Намар

 

Сар уснаас согоо шиг тонгойж амсана 

Салхийг уулс цангасан адуу шиг залгилана

Мананг хөндий хөнжил шиг нөмөрч

Маралыг шугуй хөгжим   шиг дуугаргана 

Гол  мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж

Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна

Аниргүй тал далбаа шиг гандаж

Цахилах  зээр гал шиг дүрэлзэнэ

Сүрэглэх үүлнээс  морины нулимс шиг бороо асгарч 

Сүмийн  дээвэр дээрээс хүний нулимс шиг дусна

Тэнгэрт хийл шиг шувууд нисэлдэж

Газарт гитар шиг навчис унана

Аяа Намар...

О Цэнд- Аюуш 

 

Сүүлчийн удаа…


Сүүлчийн удаа... Бүх зүйл ингээд л дуусчихлаа даа. Урд нь баярлаж догдолж, гүйх шахам хүрдэг байсан тэр газар руу зүрх дүүрэн гунигаа дааж ядан сүүлчийн удаа очлоо. Сүүлийн хэдэн өдөр сэтгэлээр минь үерлэж цэлэлзэх мөртлөө гадагшилахгүй байсан бүх л гомдлоо түүнийхээ энгэрт асгачихаад буцсан даа. Бүх л насаараа тэр нарийнхан жим дээр зогсоод л баймаар байлаа. Намайг ирж авахаас аргагүй болтол нь зогсоод л баймаар... Хэний ч сөрж гардаггүй тэр бүхнийг зөрөөд зүтгэхийг хичнээн хүсэв ээ. Гэхдээ яаж ч болохгүй зүйл гэж байдаг юм байна. Хичээх тусам хүйтэн чулуун хана мөргөөд буцаж байгаа юм шиг тийм хувь тавилан.  Хичнээн их хайрлаа бол, хичнээн их харамлаа бол... Аргагүйн эрхэнд тэр худлаа хэлсэн. Гэвч бидний хэн хэн нь нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн.

Зүрх минь энэлэн шаналахыг мэдсэн, ингээд л хагацах өдөр хэзээ вэ гэдгийг мэдэж байсан ч шунан дурласаар л байсан даа бид бие биен дээ.

Б.Гүнжинлхам

Намрын уй


Намрын уй              

Шүлэгч агсан Р.Түмэнжаргалд

Урьдынхаасаа эрт л намаршлаа даа, энэ жил 

Ургамал цэцэг, есөн сард л гундав даа...

Усны шувуу тоонон дээгүүр гунигтайхан дуугараад

Уйтан шар навчис босгоор уйлан орж ирнэм зэ

Хаачих вэ? одоо би 

Харилцуур утас нь жингэнэвч

Хайрт анд минь алга! 

Хаачих вэ? одоо би 

Хажуудах балгуушны мухлаг руу

Харин над шиг зүглэх ч биш дээ

Харихаар л гэрүүдээ, Түмээ минь 

Хамгийн сүүлчийн унаагар явсан юм  болуу даа...

Харвасан од, хөмсгөн доогуур зураад өнгөрсөн юм

Хачин жигтэй нэг л совин татаад байсан юм 

Энгэрийн товчинд ойрхон шувууд жиргээд л

Эрээнцавдаа тогтохгүй би босож суугаад л 

Зүүгээ олсон ч утсаа сүвлэж чадахгүй

Зүйлээ нийцүүлсэн ч үйлээ оёж барахгүй

Зүг өдрөө товлосон ч явах ч үгүй, үгүй ч үгүй 

Зүрх нэг л хөндүүр, өмнийн бух тэргэнд сууж билээ л би 

Урьдынхаасаа эрт л намаршлаа даа, энэ жил 

Ургамал цэцэг, есөн сард л гундав даа...

Усны шувуу тоонон дээгүүр гунигтайхан дуугараад

Уйтан шар навчис босгоор уйлан орж ирнэм зэ

Хаачих вэ? одоо би 

Харилцуур утас нь жингэнэвч

Хайрт анд минь алга!? 

Хаачих вэ? одоо би 1990.09.25 Эрээнцав Д.Нямсүрэн     

Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө

1990-ээд оноос хойш ийм нэг сайхан дуу ардын дуу мэт олноо түгэн, түмний сэтгэлийг хөглөн эзэмдсэн билээ. Түүнээс өмнө "Дөрвөн улирлын өнгө", "Учирлахын уянга", "Багшдаа өргөх дуу" зэрэг олон шүлэгт нь ая зохиогдож монголын дууны санг баяжуулсан удаатай. "Хуртай зуны аялгуу" хэмээх нэгэн сайхан дууны үгийг зохиогч Жигжидийн Раднаадаргиагийн хөргийг хожуу боловч бичих учиртай хүн бол би юмаа. Бид 20 гаруй жил яруу найргийн замд дөрөө харшуулан явж бие биенээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ.

Энэхүү хөргийг би найргаар зүйсэн хөрөг хэмээн давхар гарчиглав. Нөхрийн минь шилмэл шүлэг найраглалын ном түүнийг бурхны оронд явснаас хойш саявтар гарлаа. "Сэтгэлийн ганганаа" нэртэй шилмэл түүвэр хэвлэлд бэлтгээд буй тухайгаа надад нэгэнтээ ярьж байж билээ. Дэндүү эрт хорвоогоос явсан нөхрийн маань "Сэтгэлийн ганганаа" номыг хань, үр хүүхэд, Э.Батчулуун, Б.Хүрэлтогоо зэрэг сайн нөхөд, шавь нь олны хүртээл болгон хэвлүүлсэн бөгөөд эл ном бол найрагчийн дүр төрх, ааш араншин, дотоод ертөнцийн толь болж чадсан учраас тийнхүү найргаар зүйсэн хөрөг хэмээсэн хэрэг юм аа.

Жигжидийн Раднаадаргиа найрагч Архангай аймгийн Тариат сумын нутаг Алтаадын Хатгины тохойн хөх бууцанд 1945 оны өвлийн эхэн сард айлын ууган хүү болон мэндэлжээ.

Хөдөө өнгөрүүлсэн бага насныхаа тухай тэрбээр их л хөгжилтэй ярьдагсан. Гэрээсээ холдохоор айгаад хонин дундаа орж суучихаад, ээжээрээ тод өнгийн том юмаар даллуулан байж үдийн хонио авчирдаг байж. Бас айлын уяатай нохойн дээр орчихоод хойд хормойгоо сэт татуулан хөглөсөн сурагч насандаа "Улаан таваар" дүүрэг, домбон ёотон, будгийн харандаа, нимгэн дэвтрээр олонтаа шагнуулдаг сурлага сайтай нэгэн байж. Хөдөөгийн хөх алсад үлгэр домог, шүлэг зохиолын амтанд их л эрт орж 1964 онд сумынхаа 10 жилийн сургуулийг төгсөөд УБДС-ийн монгол хэл уран зохиолын ангид орсон боловч Ардын армид татагджээ. Оюутны намраар сангийн аж ахуйн тариан талбайгаас цэргийн алба хаав. Өөрийгөө би чинь монголдоо хамгийн анх пуужин харвасан дайчин гэх. Бахархмаар юм шүү.

Хээрийн сургууль дээр Оросоос ирсэн байлдааны жижиг саарал онгоц Намын төв хорооныхонд үзүүлэх сургууль хийж байж. Онгоц сум шиг шунгинан орж ирснээ эгц дээш босож, эргэн годройтож шумбана. Онгоцны салхи Ж.Самбуу даргын саарал бүрхийг хийсгэж орхив. Малгайных нь араас Д.Моломжамц гуай цул цул шогшоод л... Ийм нэг амттай түүхийг Раднаа маань их л шимтэн ярих.

1967 онд цэргээс халагдаад сургуулийнхаа босгыг алхав. 36 жил Дундговь, Төв аймгийн хөдөөний сургуулиудад ардын үрсийг эрдмийн замд зуучлахдаа Д.Пүрэвдорж, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Л.Чойжилсүрэн зэрэг нэрт зохиолчдыг түшин яруу найргийн гар ганзаганд хүрч "Мөнхийн устай хорвоо", "Өглөөийн нар", "Шар өдөр бор хоног", "Адуутай айл", "Тахилгат нутаг " зэрэг нарийн торгон мэдрэмж, сэтгэлийн ганганаа нэвт шингэсэн сайн ном бүтээжээ.

Аль язгуур оюутан цагаасаа шүлгийн моринд дөрөөлж, "Дөрвөн улирлын өнгө" дуутай, олон шүлгээ төвийн сонинд хэвлүүлчихсэн эр хар сур шиг шандас чангарсан орь залуу шүлэгч гарч ирж билээ. Миний өмнө дэлгээтэй буй "Сэтгэлийн ганганаа" ном долоон бүлгээс бүтжээ. Ир бяр ханасан жинхэнэ халх шүлэгчийн номыг нээж эрхэм нөхрийн дотоод ертөнцөд нэвтрэн нэгэн хөрөг дурсамжийг бүтээсүгэй.

"Хөх толботой Тэмүүжиний

Атгасан божгор гарт

Хамаг Монголын заяа

Халуунаараа байсан

Ангир нар, загасан сар

Аргадан аргадан бүүвэйлж

Алтай, Хангай, Хэнтий

Аяс аясхан хурайлсан

Нүүдэлчин Монголын тавилан

Нүцгэн заларсан хааныхаа

Баривчийг эсгэхдээ

Баатрын хөө хуяг ширээсэн" гэж

"Чингис мэндлэхүйн шүлэгтээ" омог бахархлын галтай үгээр их эзнээ зурагласан бол "Нэхий өлгийдөө"

"Суран бүстэй хонин өлгийг

Сунгаж жийсэн эр билээ, би

Эсгий үнэг миний тоглоом

Ээжийн бүүвэй миний хөгжим

Хонины сүүл миний хөхөлт

Хонгор аргал миний живх ээ" хэмээн хөдөөд төрж өссөн монгол хүүхдийн дүрийг урлажээ.

Раднаадаргиагийн шүлгүүдэд хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдоржийн хэлснээр, "Хүний ертөнцийг өөрийнхөөрөө нээж, амьдралын учир утгыг тайлахыг эрхэмд үзсэн бодол бясалгал, ухаарлын шүлэг зонхилсон нь яруу найрагч улам бүр эрэмшин хат сууж байгаа"-гийн шинж бүрнээ илэрсэн байдаг. Сайн найрагчаас ийм үнэлгээ авна гэдэг сайхан хэрэг.

"Буруу салхитай өдөр" шүлэгтээ

"Буруу салхи гэрийн хаалга савна

Буруу амраг насны хаалга савна

Буруу архи хүний ааш савна

Буруу ухаан хүний амь савна" гэжээ. Ухаарлын найраг гэгч ийм л байдаг даа. Түүний "Хадбаатар аварга" гэж сайхан шүлэг бий. Их л уянгатай том дуугаар энэ шүлгээ уншдагсан.

"Хадбаатар аварга шоронгоос гарахад

Хамаг ардын хайр шоронгоос суллагдсан

Ухаа ягаан зодог шуудаг шоронгоос гарахад

Уртын дууны түрлэг эгшиг шоронгоос суллагдсан

Улсын наадмын баруун зүүний магнай

Угтуул амаа аваад Чингисийнхээ туганд мөргөсөн

Хаана ч байхгүй наадмынхаа сүлдэнд мөргөхөд

Харанхуй шорон ч Хадаа аваргад мөргөсөн

...Хадаа аварга наадам дээрээс "Хадан гэртээ" буцахад

Халхын шорон хүртэл зул өргөж, маань уншсан.

Ямар гайхалтай элгэн халуун хайр, энэрэл бахархлаар энэ шүлэг бүтсэнийг тайлбарлах нь илүүц болой.

Даргиа бол ийм л найрагч байлаа. Сүүлийн жилүүддээ Раднаадаргиа бодол бясалгал, эгээрэл ухаарлын олон сайн шүлэг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хүлэг юм бол жагсарч хагсарч гүйцээд байсан юм. "Үнэн худал дэнсэн дээрээ тэрсэлдсэн бөөрөнхий өнгө мөнгө амьдрал дээрээ сүлэлдсэн бөөрөнхий үхэх төрөх үйлэн дээрээ зэрэгцсэн бөөрөнхий өчнөөн агсарч, төчнөөн аргадсан ч бөөрөнхий хорвоо" хэмээн бичсэн юм. Орчлонгийн аяг араншинг тун ч гүнзгий мэдэрч ухаарсан "Бөөрөнхий хорвоо" шүлэг нь жинхэнэ гүн ухааны найраг юм. Одоо бодоход бүүвэйн дуутай, бөөрөнхий хорвоог эрт таньсан ч орчлонгийн жамыг огоорч болдоггүйн хуулиар энэ сайхан найрагч дэндүү эрт буцаж дээ.

"Цагаан нулимстай наргиа" нэрт нөхөрсөг шүлэг нь бүтэн бүлэгт багтжээ. Цөөн мөрөөр дүр бүтээхийн эрдэмд гаргуун шүлэгч байлаа. Тухайлбал,

Өсөхбаяр далай аваргын

Дэвээ шаваа нь сийлмэл

Өвөг эцэг "Буур" шигээ

Өрж зогсох нь зурмал" гэх буюу Өмнөговийн Дэмүүл арслангийн том гүзээнд өчнөөн айлын хөхүүртэй айраг үсчиж ирсэн. "Цэнхэр Зилийнх нь" танил бараанаар Цэнгэлдэхийн хаалга онгойж байсан" эсвэл Ардын жүжигчин дуучин Долгорт зориулж

"Бодлын цагаан хунгаа" дуулахаар

Бороотой солонго татуулна

"Аргалд явсан ижийгээ" дурсахаар

Алаг зүрх мэгшүүлнэ гэх агаад

Ардын уран зохиолч П.Бадарчид

Есийн есөн хатдад

Сэвчихсэн "хар толгой"

Ёсын төдий дарсанд

Савчихсан "шар толгой"

Болор цомын "Тэмээтэй"

Буйлаатай "буурал толгой"

Есөн эрдэнийн оронтой

Ерөөлтэй "Цагаан толгой" гэсэн байдаг.

Найрагч хөдөө төрж өсөж, туурвиж явсных ч биз, олон шүлэг нь энэ сэдвээр бичигдсэн агаад жинхэнэ монгол сэтгэл, монгол зураг, монгол хөдөө үнэртсэн тэдгээр шүлгүүд нь манай яруу найргийн урын санд маш өвөрмөц хөг аялга, дүр дүрслэлийг авчирсан болой.

Оодгоносон тугал аргамжааны гадсаа суга татна

Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ

Цэргээс ирсэн залуугийн харц

Цээнээгийн энгэр тэмтэрнэ

Цэвэр хайраараа бүсгүй цэнхэр тэрлэг эмжинэ

...Ноорсон бор үүлний сүвэгчин чөлөөнд

Гүцэн хөх тогоруу бороо дуудна

Номхон бүлээн толгодын энгэр чөлөөнд

Гүзээ нүцгэн хүүд тогоруу дуудна

Ишилж авсан дээрх 8 мөр шүлэг бол цэвэр монгол найраг, "Сэтгэлийн ганганаа" юм.

Сарлагийн үнээ шилрэхдээ

Уул давж тугаллана

Сарлагийн бух дошихдоо

Үүл давж өвөлжинө

Хангайд төрж өссөн хүний үг яг мөн дөө.

Тэрээр хангай, говь, талын тухай тун олон зургийг өнгөтэй, үнэртэй, дуутай хууртай нь бүтээжээ.

Хайрын тухай, үр ханийн тухай уянгын шүлгүүдээрээ сэтгэлээ тэр нээжээ. Гэргий Дулмаадаа зориулсан "Инжтэй бурхан" хэмээх сайхан шүлэгтээ

Архайж дархайсан эрчүүдийг

Раднаагийн хүүд гэнэ

Инжтэй бурхан гэж

Эхнэрээ би хайрлана

Амраг чинийхээ

Алтанхан хэвлийд

Тав дахин амилжээ би

Таван сар тээлгэжээ би

Хайр хүндлэлийн халуун үг гэдэг ийм ажгуу.

Раднаадаргиа дууль найраглалаа гурав, дөрөв, таван мөртөөр бүтээдэг онцлогтой. Хэр баргийн шүлэгчийн хийх ажил биш. Аугаа их Д.Пүрэвдорж л энэ аргаар урладаг байсныг цухас дурдъя.

Энд нэг үгийг зориуд хэлмээр байна. Асгарсан их авьяастай энэ найрагчид МЗЭ-ийн шагнал олдоогүй.

Ямар ч шагналд тэнцэх сайн бүтээлүүдтэй авьяаслаг эл найрагчийг мартсан нь харуусалтай. Гэвч Раднаадаргиа "Айраг шуугин шуугина иснэ ээ. Айлын бүсгүй дуулан дуулан өснөө" гэсээр, Өвгөн зээрд, Элдүүрчин, Хайр зэрэг дууль найраглалаараа монголын яруу найрагт мөнхөрчээ.

Ардын олон үрс, авьяасыг нь нээж ачлал дэмээ өгсөн залуу шүлэгчдэд (Б.Хүрэлтогоо, Эрдэнэбаатар зэрэг) эрдэм ухаан, үлэмжийн их халамж тусаа хайрласан энэ найрагчтай уулзаж учирч, ярьж хөөрч, нөхөрлөж явсан тухайгаа би бичсэнгүй. Бичих аваас бүхэл бүтэн тууж болох буй заа. МУСГЗ нэрт найрагч асан Ц.Чимэддорж:

Задарсан их авьяас

Раднаадаргиа

Зайлуул найрагчдаа үзэхээр

Раднаадаргиа

Агсан морин дээр

Раднаадоргио

Алтан хээтэй шүлэг нь

Раднаадэргээ

Хөхөрч суугаад дуулах нь

Раднаажиргээ

Хөө хар сахал нь

Раднааширвээ

Найрын зээ түрлэгэнд

Раднаанаргиа

Найргийн их урсгалд

Раднаадаргиа хэмээн хэдэн жилийн өмнө найрагчид зориулан хэлсэн билээ. Энэ шүлэгт Раднаагийн дүр тун тодорхой буусан байдаг. Хүн хүнээ хүндлэн хайрлахын учир энэ. Өөрөө ч тэр "Жинхэнэ яруу найргийн жудаг ёс, хүн байхын эрхэм ариуны нэр төр" (Б.Хүрэлтогоо) байж дээ.

"Хонин өлгийдөө анх

Уйлж орсон улаан хүү

Хонин өлгийнөөсөө сүүлд

Инээж гарсан цагаан хүү" Ж.Раднаадаргиа найрагч асны "Сэтгэлийн ганганаанаас" ургуулан бүтээсэн найргаар зүйсэн хөргийг үүгээр жаргаавай.

Э.ХАШЧУЛУУ

Үндэсний мэдээ

Ж Раднаадаргиа багш минь намайг анх шүлэгт донтуулсан хүн билээ Т Эрдэнэбаатар

Учрах сэтгэл Дуучин Л.Солонго, Х.Жигүүр Аялгуу: Н. БатӨлзий

Чиний үнсэлт намайг…

Чиний үнсэлт намайг...

Сүүлийн хэдэн өдөр зөвхөн чиний тухай л бодох боллоо. Санаанд оромгүй, гайхшрал, догдлол дүүрэн ганц үнсэлт. Яг л зүүд юм шиг. Юу болоод өнгөрснийг би одоо ч ойлгоогүй хэвээр л байна.  Яагаад...? Яагаад тэр өдөр би чамд үнсүүлсэн юм бол.  Зүс танихаас цаашгүй л хүнд юунд хацраа өгөв дөө... Хаа нэг тааралдахдаа мэндэлдэг байл уу, бид. Үнэндээ тэр өдрөөс өмнө миний нүдэнд "торж" байгаагүй ээ, чи. Мэдээж энэ үг чамайг гомдоох байх. "Хэтэрхий цэмцгэр юм, бүр дэндүү ч байж мэднэ" энэ бол их эрт чиний тухай анх удаа бодож үзсэн минь. Түүнээс хойш бид хичнээн тааралдсаныг санахгүй байна. Миний анзаарснаас олон ч байж мэднэ.  Харин одоо тэр өдрөөс хойших бүх зүйлийг би санаж байна. Яг л цоо шинэхэн хуанлийн хуудас бүрийг эхнээс нь нэг нэгээр нь өөрийн гараар таслан авч байгаа юм шиг. Өглөө бүр өнөөх хөгжилтэй бодолтойгоо инээмсэглэн алхдаг болчихлоо. Зүгээр л сэтгэл догдлоод... Харц дээгүүр. Өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ илүү мэдрэх шиг, бүр онцгой бүсгүй гэх хөөрүү бодол төрөх юм. Онгироо байгаа биз. Намайг битгий зэмлээрэй, сэтгэлийн минь ертөнцөөр дүүрэн анхилуун сарнай дэлбээлчихээд би жаргалтай байна.

Намайг түүнд дурласан уу гэвэл би хэлж мэдэхгүй. Ахиад уулзах уу гэж асуувал бас л хэлж мэдэхгүй байна. Зүгээр л бүх зүйл гэгээхэн санагдаад...

 

Б.Гүнжинлхам

-Цасны хүн -

-Цасны хүн -

Гал шиг халуун уруулаар үнсдэг хэрнээ зүрх чинь мөс шиг хүйтэн хэвээрээ..., гайхалтай хүн юм даа, чи. Үгүй ээ, гайхалтай биш уйтгартай ч юм уу. Чиний тухай бодох бүрийд гунигтай, бүр байж ядан бачимдмаар санагддаг. Тэгэх бүрийд чамд унаж үхэтлээ дурлаж, тэгсэн хэрнээ тэсгэл алдтал чинь дэргэдүүр чинь салхи сэвэлзүүлэн зөрж өнгөрмөөр санагдах юм.Ахиад л цас орж эхэллээ. Бүр лавсан орохыг нь яана гээ. Цас будрах өвлийн үдэш бүр чамайг ирээсэй гэж залбирдаг. Яг л ийм орой гараас чинь хөтлөөд хамтдаа алхахыг хичнээн их хүснэ вэ, цасны хүн минь. Зүрхний чинь нутагт үргэлж зөөлөн цас хаялж, өнө мөнхийн зудтай байдаг юм бол шив шинэхэн цас дээгүүр гав ганцхан мөр гаргах хүн нь би баймаар байна. Хайр гэдгийг огт мэддэггүй хүнийг хайрлаж үзвэл яадаг бол...Магадгүй, нэг л өдөр чиний зүрхэн дэх цасан дундаас ягаахан яргуй цухуйх ч юм билүү. Магадгүй ээ..., магадгүй.Эсвэл зүрх минь эгнэгт унтаж, дахиад би дурлахаа байж, дахиад би уйлахаа больж ч мэднэ. Яг л чам шиг зүрх сэтгэлгүй амьдарч, цасны бүсгүй болох ч юм билүү.  

 

Б.Гүнжинлхам

ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…

ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО...

Монголын зохиолчдын төв хэвлэл "Утга-Зохиол Урлаг"сонины 2011оны 026/2376 дугаарт гарсан Аргууд овогт Г.Батсуурийн Р.Чойномын шүлгүүдийн "Доошоо орох" зарим шалтгаан, шүүмж, нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус, нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд"Утга зохиолын" хөлдөж, мөстсөн ханыг балбах нь ямар сайхан юм бэ!? Судлаачийн "Доошоо орох зарим шалтгаан"-ыг "Угаасаа л доошоо шүү дээ" хэмээн уншиж суухдаа:- Энэ жаахан шүүмжид: -"Их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ багтаж ядах эр бяр, зориг эрмэлзлэл, халгиж, цалгиж байгаа нь, галт уулын гүн дэх чичирхийлэл шиг сэтгэл догдлоосон шүү"гэвэл судлаач та итгэнэ биз ээ! Яагаад! гэвэл гэрэл гэгээрүү тэмүүлэгч эрэлчин бүр ганц үг, ганц зураас, ганц таслалаар ч танихаа таньж, мэдрэхээ мэдрэх хойно доо. "Яруу найргийг өдгөө, дэлхий дахинаараа, хүн төрөлхтний оюуны эрчим, бүх шинжлэх ухааныг өөртөө багтааснаараа, шинжлэх ухаанаас ч хэтийдсэн мэдлэг мэдрэмжийг хүн төрөлхтөнд түгээгч" хэмээн таних болжээ. "Үг, бодрол бол орон зайд бодитой оршдог, цахилгаан соронзон долгион, амьд эс, амьд ертөнц бөгөөд эдгээр цахилгаан соронзон үелзэлүүд нь хүмүүсийн санаа бодол, сэтгэлийн эрчимээс бүрдэх ба, ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг, хэмээн баталсаныг манай ард түмэн аль хэдий нь "Ороо нь ороогоороо, жороо нь, жороогоороо" хэмээн томьёолж байжээ... 1

Үүнээс харахад үгийн эрчим, үгийн хүч, үгийн шид, үгийн тухай ойлголт нь, энэ ертөнцөө үүсгэн бүтээгч болж байна. Бидэнд үгээр илэрхийлэгдэж байгаа бүхэн өөрийн хэлтэйг, орчуулагч нь "Үг" болох тухай би нэгтээ бичсэн билээ. Орчлон хорвоогийн мөн чанар, агуулга, түүний байж болох, болохгүй, бүх хэлбэр, оршнолыг зөн, гэгээрлээрээ танин мэдэрч, бүх юмс үзэгдлийн уялдаа холбоог ер бусаар төлөөлөн илэрхийлж чадах нууцруу яруу найраг явж байна. Гэтэл өнөөгийн монголын утга зохиол, яруу найргийн тухай ерөнхий ойлголт, цар хүрээ, нөлөө нь маш доод түвшинд. Р.Чойномынхоо шүлэглэхээс даваагүйгээр барахгүй, яруу найргийн брометрийн заалт Р.Чойном дээр зогссон, байгаа нь түүгээр баримжаа авагсадын хувьд бөөн баяр, аз жаргал, нэр төр, итгэл найдвар, сэтгэл ханамжийн баталгаа болсноос, улс орны оюуны хөгжил, жинхэнэ яруу найрагчдын хувьд бол энэ нь эмгэнэл, төөрөгдөл, гэмт хэрэг болж байна. Ийм төөрөгдөл, эндүүрэл дунд үнэнийг хэлсэн чамайг ачтанаа гэж хайрлах нь хичнээн бол! Эд агуурс, ишиг, хурга хулгуулсан нэгнийг "Хулгайч! Хулгайлав!"гэж шийтгэдэг хэрнээ, ертөнц дахиныг үгээр хордуулж, үгээр хөнөөгчдөд, оноох ял байдаггүй нь ямар их мунхаглал бэ? Тэр байтугай худал хуурмагийг дэлгэрүүлсэнд нь баярлан талархаж, үр хүүхдээ хүртэл тэдэн шиг болгох гэж, цэвэр ариун зүрх сэтгэлийг нь хордуулж, мунхруулга руу хөтөлж замчлахдаа, нэг насны баяр хөөр болох, эцэг эхээ юу гэх вэ?! Үүнийг "төөрөгдөл" гэдгийг нь ойлгуулах маш хэцүү ажээ. Яруу найраг, сэтгэлгээний маш өндөр түвшинд шийдэгдэх асуудал юм. Тэгээд ч "орчлонгийн учир шалтгаан, яруу найргийн мөн чанарыг танина" гэдэг хүн бүрд хялбар хоол биш. Тийм учраас байгаль жинхэнэ яруу найрагчдыг өргөмжлөхдөө зөн билгийн нууцад нэвтэрч, оюуны мэлмийг нээгсэд нь цөөхөн байхаар заяагаа бизээ. Энэ нь өөрсдийгөө авьяас билиггүй гэсэн хэрэг биш. Харин нь цаг үеэ мэдэрч, мэдлэг оюунаа тэтгэж, шинэ сэргэг байх нь яруу найрагчийн эрхэм үүрэг гэдгийг л сануулсан байна. Судлаач Г.Батсуурь үүнийг л хөндөж. Тэгээд бидний хүндэт яруу найрагч Р. Чойном гуайн шүлгэнд задаргаа хийж, бидний оюун санаа мэхлэгдэн, доройтож юу ч харахгүй байгааг хэлж. Урд нь соён гэгээрүүлэгч, Г.Аюурзана энэ тухай ,чадахаараа хэлээд тэсэлгүй мөрөө хөөсөндөө. Гашуун үнэнээс зугтаад хаа хүрэх билээ, бид. Харин нь ч хурдан нүүр тулах хэрэгтэй. Сэтгэлгээний чанар нь анагаах, эдгээх увьдастай гэдгийг ойлгоосой. "Ажиглаж чадахаа байхаараа, хүн гэдэг амьтан нэгтгэн дүгнэх чадвараа, гээдэг" гэнэлээ.. Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамц гуай:- " Энэ олон зохиолч, яруу найрагч дотор Бавуугийн Лхагвасүрэнгээс өөр шүлэг гадарлах хүн нэгч алга" гэж ундууцах нь дан ганц И.Цэрэнжамц гуайн үг биш, утга зохиол, уран бүтээл,эх орон, ард түмнээ гэсэн олон олон хүний хайр, харууслал л даа.. Ийм үгийг "Өөрт хандсан хамгийн халуун, хамгийн дулаан, хамгийн сайхан, хамгийн хайртай хүний үг" гэж хүлээн авах гэгээрэлгүйгээсээ, биесээ муулаад байгаа шигээр ойлгодогоо. Дасал хэвшил болсон үхширмэл бодлоосоо салах үнэхээр хэцүү. Дасал хэвшил болсон, новш ноохойноос нь салгах гэхээр, өтөл буурай, сэтгэлгээ нь хүлээж авахгүй зууралдаад бөөн тоос босгоно. Жишээ нь "Болор цом"гэж яруу найргийн наадам байна. Ард түмэн ойлгохдоо оны хамгийн сайн, хамгийн шилдэг шүлгийг сонсож, оюунаа цэнгээж, сэтгэлээ хөглөе л гэж ирдэг бололтой. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нь яруу найргийн өөрийнх нь нэр хүнд. Энэ нэр хүндийг унагахгүй л байх хэрэгтэй байна. Тэрнээс "Болор цомд" бол нүүр улайж, нүд дальдармаар юм хашгичиж хашгичиж, ямар гэм, юу хийснээ ч мэдэхгүй, дэвжээ нь багадаж, дэлхий хотойсон юм бодсоор бууцгаадаг. Тэдэнд бурууг өгөх аргагүй байдаг. Учир нь тэдний хувьд үнэхээр хамгийн сайн гэсэн л шүлгээ уншдаг. Шүлэг нь шүлэг биш гэдгийг хэлбэл, уурлана. Өөрийг нь доошоо хийлээ гэж бодно. Яагаад? гэхээр цөмөөрөө нэг түвшинд юм чинь, хэн нь, хэнийгээ гэх вэ дээ? Онцгой, өвөрмөгцийг нь юу ч мэдэхгүй шүүгчид нь шүлэг биш гээд хасчихна. Тэд тэгээд яруу найрагчид мөн үү? гэвэл, мөн. Жинхэнэ яруу найргийг мохоож, яруу найргийн зогсонги байдлыг бий болгогсод. Яруу найргийн зогсонги байдал нь, нийгмийн зогсонги байдлыг бий болгож, сэтгэлгээг мохоож, оюуны ядуурал,тархины тураалд хүргэнэ. Энэ нь яруу найрагчдад төдийгүй, бүх сэтгэгчдэд хамаатай. Аливаа юмны мөн чанар, агуулга, үндэсийг нь олж харахгүй, үзэх өнгөөр нь тайлбарлана гэдэг, том алдаа. Түүнийг нь нийгэм яг давтана. Одоо манай утга зохиол, нийгэм ийм байна. Үүнийг өөрчлөх ,соён гэгээрүүлэгчид хэрэгтэй байна.. Түүний манлай нь яруу найрагч, судлаач,сэтгэгчид байх ёстой. Тэд байсан бол монголын утга зохиол, нийгэм ийм байхгүйсэн. Монголын утга зохиол, судлал шүүмжлэл хаа явна.Утга зохиол судлаач, доктор, Ч.Билигсайхан гуай юмны мөн чанарт ноттой, баттай хүрч, харанхуйг цуучин асч дэлбэрсэнгүй... С.Энхбаяр гэдэг хүний сураг бүдэг бадаг. П.Батхуяг гэдэг залуу байвч үзэгдэх өнгө төдий... ер нь ач тустай нь төрсөнгүй. Жинхэнэ яруу найрагч хэрэгтэй байна. Сайн яруу найрагч өөрөө сайн судлаач, сайн шүүмжлэгч байдаг. Хэн сайн шүлэг бичиж, хэн яруу найргийн мөн чанар, агуулга,нууцыг мэдэрч байна, түүнээ судлаж, түүнээ мэдэрч, түүнээсээ суралцах хэрэгтэй байна. Авьяастай, өвөрмөгц, сэтгэлгээний, том яруу найрагчийн бүтээлийг цаг үе нь, найрагч нөхөд, судлаач, шүүмжлэгчид нь уншаад ойлгохгүй байх түүх олонтой. Сайн бүтээл тийм чанар агуулга, эрчмийг өөртөө агуулдаг нь "Үг, ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг!"гэсэн зарчимаараа тайлбарлагдана. "Жинхэнэ яруу найрагч байна" гэдэг Алдар цол, албан тушаал, ажил мэргэшил, нас хүйс, царай зүсний асуудал биш, "сансарын мэдээлэл долгионыг зөв барьж,түүнээ бодит ертөнцийн бүхий л зүйлс, ахуй, ухамсар, зохирол, эрчим, бодгальтай гарцаагүй холбон, хамгийн ойр, хамгийн үнэн, ер бусын хэлсэн тайлал нь, бүх шинжлэх ухааны цогц төлөөлөл болж чадах үгийн ид шид, гэрэл гэгээтэй нэгдэх нь юм" байна. Ингэхээр яруу найраг ямар аугаа, үнэ цэнэтэй, чухал нь илэрхий. Авьяаслаг яруу найрагч төрөх нь хувь хүний асуудал биш, дэлхийн асуудал гэдэг нь эрчим хүчээр нь тодорхойлогдоно. Ийм аугаа зүйлд хайхрамжгүй, хариуцлаггүй хандах нь амьдран буй ертөнцөө төдийгүй, ирээдүйгээ баллаж байгаа хэрэг аж. Энэ нь цэцэрхсэн цэцэрхэл биш. Үүний тухай баталгааг өнөөдөр, хаанаас ч авч, харж, үзэж болох мэдээлэлийн түвшинд байна.. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нямсүрэн шиг яруу найргийн оч, чучил, энд тэнд улалзавч, өөрөө л аугаа их биш бол тоосноосоо ч сугарч чадахгүй байсаар, олонхийн дуунд бүрхэгдэн замхархад "тэнд юу ч болоогүй юм шиг" урдын түнэр харанхуй ахиад л ноёрхон, өнгөрсөн хойно нь дэрс исгэчиж, сандуу унгитадаг.. Энэ яруу найрагчийн мөн чанар, эрдэм үү? Адгахгүйд нь би, багшаараа жишээ авья. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн. Энэ хүн миний багш юм. Гэвч бид хоёр өдгөө хүртэл багш, шавь гэж нялуурсангүй нь "Xийснээ л хий! Хүнд хийсэн юм байхад, болно!" гэсэн түүний авир байлаа. Түүний шүлгүүд монголын утга зохиолд тэсрэлт болж хөдөлгөөнд оруулсан бол, Д.Нямсүрэнгийн шүлгүүд дотоод ертөнцийн гоо сайханруу өнгийсөн, аниргүйн дуун байлаа. Ингэж дуу дуугаа авалцсан сэтгэлгээний өөрчлөлт монголын утга зохиолд энэ хоёр байсан. Энэ хоёрын нэгдэл аугаа байж болох байсанч, энийг нэгтгэсэн судлаач байдаг билүү... Ер нь бусдын сайхныг мэдэрч чадаагүй нь, өөрт олгогдох бололцоогоо, алдсан л хэрэг болно. Авьяас гэдэг бол үнэхээр түмэн нууцыг дэлгэх, гайхамшиг билээ. Дээрх хоёр найрагчийн эрдмийг эзэмшсэн бол монголын утга зохиол өнөөдөр Р.Чойномыг яриад сууж байхааргүй өндөрлөгт гарч, нийгэмч бас тийм байх байлаа. Энэ бүхнийг хийж болох бүх боломж, бололцоо Б.Лхагвасүрэн ахад байсан. Тэрбээр "Утга зохиол, яруу найргийг" ядаж өөрийнхөө түвшинд хадгалаад явсан бол, ядаж ганц үг, ганц нийтлэл бичиж хамгаалсан бол, яруу найргийн мөн чанар, нэр хүндийг хайрласан бол "Монголын утга зохиол" нийгмийг, өөрчлөх боломж бололцоо дүүрэн байлаа. "Өдгөөч манай хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд, төрийг халтардуулж л явна." Тэгсэн бол бид оюуны хувьд ийм ядуу биш/Оюуны хувьд ядуу болохоор, бүх зүйл ядуу шүү дээ/ газар нутаг эрдэс баялагаа бусдад тавиад туучихсан биш, оюуныхаа түвшингөөр нэрийн хуудсаа тогтоочихсон, дараагийн алхам, дараагийн үйлдлээ хийх байлаа. Энэ нь улс төрчидийн буруу биш, оюуны талх үйлдвэрлэгч, үгийг эзэгнэгч, бидний буруу. Авьяас эрдэмтэй ганц хүний нөлөө ямар байж болох тухай "бодоосой" гэсэндээ үүнийг дурдав."Яруу найргийн гоо сайхан нь, гүн ухаанаа, гүн ухаан нь, гоо сайханаа, агуулж явдаг юм байна" гэж бодох бүрий, өөрийн дуу хоолой, өөрийгөө нээгээгүй, хариуцлага, гэгээрэлгүй хүмүүс, яруу найргийг төлөөлөн тайзан дээр гарч навсагнах нь, ард түмэнд хичнээн хортой хийгээд тэдний үйлдэл бүр, гэм, хор, гай тарьдагийг би биш, тэнгэр огторгуй сүүдэр, ааш, араншингаараа харуулдаг бус уу. Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахын "Бусдын номын өмнө бичсэн магтаал хийгээд, өөрийнх нь хэлсэн үгийг ажихад," өөрөөсөө урваад хорин жил, өрөөлийг хордуулаад мөн төдий жил" болж байгаач, гэгээрлээ талбин, жигүүрээ тэлвэл, өнөөдөр ч гэсэн, төсөөлөшгүй өндөрт нисэх эрдмийг өвөрлөсөн, "Тэнгэрийн харьяат"билээ... Энд би олон хүний бүтээлээр, сайн муу, сайхан муухай, гэж жишэж болох ч, сэтгэл нь, гарын ая даахгүй цөлжих вий хэмээн, өөрийн хүндэтгэж, итгэдэг, хүмүүсийнхээ л нэрийг дурдсан болой. Ер нь оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол "Мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ сүйтгэдэг, таван мөчит амьтан" болж хувирах хувь заяа хүлээж байдаг нь, уг хүний мөн чанар, гэгээрэл, хариуцлагатай холбоотойгоос, ямар ч нийгэмтэй холбоогүй ажээ. Р.Чойномыг авах гээхийн ухаанаар харах нь яруу найрагчийн эрдэм болохоос, тэр бидний оюун санааны манлайлал байсан гэвэл, дэлхий бөөрөнхий бишээ хавтгай, гэх лугай болох буй заа... хэмээсэн минь, Р.Чойномыг адалсандаа бус, зүгээр л гудамжний шүлэг, жинхэнэ яруу найраг хоёрын ялгааг ойлгоосой хэмээсэн судлаачийн мэдрэмжинд баярласандаа тэсэлгүй дуу алдсан болой. Үүнийг тэрлэх бодрол илгээн, үг өдөөж, зөн хөгжөөсөн Г. Батсуурь танд маш их өөриймсөн талархав. Монголын утга зохиолд ачтан нь байж, дэлхийн дэвжээнд сойх хүлгүүдийн алтан жолоо, таны зөн мэдрэмжээр хөглөгдөх болтугай.

Бичээч. Банзайн Хүрэлтогоо

2011.12.22

Шаналангийн нөмөрт шүлгийн номноос

Арван тавны 

Шав шалдан

Сар

Амрагийн минь

Нүцгэн цээжийг 

Тэвэрчихсэн харагдана

Хөнжлөө тийрсэн 

Хасан дээр нь

Хөлөө тэгнэчихээд

Хөхөн дээрхи

Гар нь 

Товчоор нь

 Оролдоод...

Харин чи 

Уруул дээрээ

Инээмсэглэлтэй

Унтаа дүр 

Эсгээд

Бодоод байхнаа

Та хоёр...

Б Баясгалан  2011.01.02

Өмнөх үг ...

 

Өмнөх үг ...

Хүсэл нь бие дотроо багтахаа байгаад

Хорвоо дотор томдох болсон тэр чонын

Сарьсан хоншоорыг нь цочоох

Салхыг авч очсон би...

Гэтэж мярааж

Гэнэтийн довтолгоо хийх мөнхийн араншингийнхаа оронд тэр

Гутарч доромжлуулсан

Гуниг зовлонтойгоор

Аяаархан босож

Алхалсаар

Хөл нь уулын чулуунд шархдаж

Хөдөө нутгаар гүйж эдгээгүй

Хэл нь цус амсаж

Хэрээ гуаглахыг чих нь сонсоогүй тэр чоно... гэсэн энэ шүлгийн мөрүүд яруу найраг гэж юу болохыг өөрийнх зөн совингоор, бичих ёсоор нь бичиглэсэн хэсэг байна гэж бодном.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдийг сонсоод би арав шахам жил болжээ. Энэ хооронд бодохнээ тэрээр цөөн боловч чанартай шүлэг бичдэг хүн юм.

/Нэгэн цагт О.Цэнд-Аюуш миний шавь байлаа.../ Түүний шүлгүүдийг уншиж байхад өөрийн үеийн бусад шүлэгчдээс ондоо нэг чанар байна. Тэр нь юу вэ гэвэл шүлгийг шүлэг болгож чаддаг чадвар. Зохиогчийн өөр нэгэн шүлэгт улс гүрэн, түүний газар нутаг өргөн уудам, агуа их байсан тухай "Тэнгэр хэмвтэж амардаг гүрэн улс нь" гэж гайхалтай сайхан оновчтой хэлжээ. Үнэхээр их талын хүн л ингэж хэлнэ.

Тэр шүлэгт:

Эрт цагт нэгэн гүрэн улс байж гэнэ

Эзлээгүй газар цэрэглээгүй зүг гэж

Тэдэнд үгүй...

Тэнгэрт л ганцхан

Тэдний морьд гарч чаддаггүй байж

Эзэнт гүрнийх нь нэг захаас нөгөө рүү нь явсан хүн

Эцэж туйлдаад буцаж харьдаг байж гэнэ

Тэгтэл он жил морин цэргийнх нь харавсан сум шиг нисэж

Тэнгэр хэвтэж амардаг байсан гүрэн улс нь

Нуур цөөрөм болж

Нулимсаа хатад нь нутаг дээрээ асгаад ч

Цусаа урсгаж хаад нь

Цуурсан дуулгатайгаа унаад ч

Гүрэн улс нь тэнгис далай байхаа нэгэнт өнгөрч гэнэ...

Энэ мэт шүлгээс өөрөөр илэрхийлэх араггүй санааг хэлж чадсаныг яруу найраг гэнэ. Минийхээр энэ бол яруу найргийн гол шинж. Нөгөө талаар шүлэг гэж юу гэвэл үргэлжилсэн үгээр хэлж болдоггүй юмыг шүлэг гэнэ. Үргэлжилсэн үг гэж шүлгээр илэрхийлж боломгүй зүйлийг хэлнэ гэж олон онолчид өгүүлсэн. Үүний цаа талд худал биш үнэн санаа буй.

Сүүлийн үед шүлгийн ном хэвлүүлж буй олон залуус байна. Олон шинэ ном гарч байна. Жаахан дэврүүлээд хэлбэл Монголчууд бүгдээрээ яруу найрагч болсон юм шиг. Гэвч бодит байдал огт тийм биш.

Өнөөдөр Монголд шүлгээр л илэрхийлэх санааг олж шүлэглэсэн шиг шүлэглэж буй яруу найрагч гарын арван хуруунд багдаж байгааг нуугаад яахав. Намайг багшаа гэдэг миний олон шавь шүлэг бичиж байна. Харамсалтай нь тэдний маань ихэнх шүлэг шүлэг биш байна. Өөрөөр хэлбэл үргэлжилсэн үг, өдрийн тэмдэглэлээр хэлчих зүйлийг шүлэг гэж ойлгоод бичээд байгаа.

Дахин хэлье. Шүлэг гэдэг бол ерөөс шүлгээс өөрөөр илэрхийлэх боломжгүй өгүүлэмжийг хэлнэ. Ямарч хэлнээс ямарч үгийг оновчтой сонгож цаатах нууц увидас, ид шидийг нь амилуулж чадахад яруу найргийн мөн чанар оршино.

Ингэхээр увидастай үг хэлж чадах хүнийг яруу найрагч гэнэ.

Хүссэн болгоныг, хүүхдийн үсний найран дээр очоод ерөөл хэлдэг хүнийг яруу найрагч гэхгүй. Монголчууд эртнээс тийм хүмүүсийг ерөөлч, магтаалч гэдэг байсан. Тэдгээр хүмүүс одоогийнхоор бол хэрэглээний яруу найргийг бүтээдэг байж. Гэхдээ тэднийг яруу найрагч гэж үзэх араггүй.

Нөгөөтэйгүүр манай захиргаадалтын сүүлийн 70 жилд тэр хэрэглээний ерөөл, магтаалыг яруу найраг гээд, дээр нь "Соци" нийгмийг сайшаасан хүмүүсийг яруу найрагч гээд төрийн шагнал, ардын уран зохиолч цол өгөөд алдар хүндийг оргилд залдаг болж.

Үнэн хэрэгтэй энэ бол том эндүүрэл юм. Энэ нь мэргэжлийн урлагийг хэрэглээний урлагтай андуурсаны гай, сумын нэг гайгүй дуулдаг эмэгтэйг театрт авч ирээд дуулуулах гэж хөгөө чирсэн явдал.

Яруу найраг, ерөөл магтаал хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм. Би ерөөлч магтаалчдыг буруутгаж байгаа юм биш. Ерөөлч магтаалчид бол хэрэглээний урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүмүүс. Гэвч яруу найраг бол дээр орших оршихуй.

О.Цэнд-Аюушийн шүлгүүдэд яруу найрагаар л илэрхийлэхээс өөр араггүй мөр бадгууд олон байна.

Жишээ нь:

Сар уснаас согоо шиг тонгойж амсана

Салхийг уулс цангасан адуу шиг залиглана

Мананг хөндий хөнжил шиг нөмөрч

Маралыг шугуй хөгжим шиг дуугаргана

Гол мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж

Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна

Аниргүй тал далбаа шиг гандаж

Цахилах зээр гал шиг дүрэлзэнэ... үүнийг л яруу найраг гэнэ. Энэ мөрүүдийг хэн нэгэн санаандгүй олж хэлэх араг байхгүй. Ийм шүлгүүд О.Цэнд-Аюушийн "Гунигт аяз" номонд олон байна. Үүгээр би энэхүү шүлгийн түүвэрийг уншигчдад хүрсэн ном болох дөхжээ гэж дүгнэлээ.

Мөн хараахан гүйцэд боловсроогүй, шүүс, усыг нь шахаж амжаагүй шүлгүүд байхыг үсгүйсгэхгүй.

Гэвч энэ бол жинхэнэ яруу найргийн, яруу найрагчийн туулах замын баг саг бартаа юм.

Ерөөс манай өвөг дээдэс эртнээс саарыг нь сайнд нь багтааж, сайнаар нь саарыг дарж ирсэн. Авъяастай хүний дутуу дулимагийг дүүрэнд нь багтааж болно.

Тэр утгаар нь би " О.Цэнд-Аюушийг манай өсөж яваа, авъяастай, ирээдүйтэй, яруу найрагч гэж хэлмээр байна.

Энэ үгээрээ би түүнийг хоосон магтаж, толгойг нь илж байгаа юм биш. Өрөөлийнхөөр бус өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө бичиж байгааг нь хэлж байна.

Дашрамд өгүүлэхэд энэ жилийн Болор цом-29 яруу найргийн наадамд олон яруу найрагчид сайхан шүлгүүд уншлаа. Гэвч О.Цэнд-Аюушийн "Амьтны хүрээлэнд" гэдэг шүлэг минийхээр хамгийн сайн шүлэг байсан гэдгийн хэлмээр байна.

Доктор, профессор, МУ-ын гавъяат багш Ч.Билэгсайхан.

 

Боолын Хатан

Боолын Хатан

Оньсоготой үнэсэлтээр

Овжин одод уургалсан

Овоглох ханьгүй бүсгүй

Дундуур дарстай жүнз

Дэрлүүлсэн бодол нь 

Дэгжинг бурхдаас нэхнэ

Хөнгөмсөг салхинд

Хайрагдсан сэтгэлээ

Харууслын халгайгаар түлнэ

Эрсийн ичимхий болжмор

Эрхлүүлсний  төлөөсөнд

Уяа шонг тойрч

Удган сар гадаа хоноглон

Ороо аашаараа

Орчлонг ганхуулах 

Олбоггүй боолын хатны

Өвсөн титэм өмчлөхөөр

Өеөдсөн дэрс бодлогошрон 

Бурман уруул нь

 Бүүвэйн дуунд ивлээгүй

Боолын хатны

Гунигт сөгдөөгүй харц

Галаар тоглох эрвээхийн

Гундуу сэтгэлийг нь аргадна

Багахангай   2012     Т. Эрдэнэбаатар     

Тэмээний нулимс шиг эх орон

Тэмээний нулимс шиг эх орон 

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх оронтой би 

Гадаад далай шиг энэ орчлонд 

Ганц дусал нулимс шиг эх оронтой би 

Ай миний ганц дусал эх орон

Ай миний ганц дусал нулимс 

Ээж минь чамд багтаж 

Ээжид минь чи намайг багтааж

Аав минь чамд багтаж

Аавд минь чи намайг багтаажээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх орон минь 

Тэнгэр чамд багтаж 

Тэнгэрт чи бүргэдийг багтааж

Газар чамд багтаж 

Газарт чи өвгөдийг минь багтаажээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шг эх орон минь 

Уулс чамд багтаж 

Уулсад чи гүн ухаарлаа багтааж 

Үүлс чамд багтаж

Үүлсэд чи үүсэл мөхлийг багтаажээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх орон минь 

Сар чамд багтаж 

Саран дотор чи гунигаа багтааж

Салхи чамд багтаж 

Салхин дотор чи талаа багтаажээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх орон минь

Өвс ногоо чамд багтаж 

Өвс ногоонд чи хайраа багтааж 

Өргөс чулуу чамд багтаж

Өргөс чулуунд чи халаа багтаажээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх орон минь 

Эх хэл минь чамд багтаж 

Эх хэлэн дотор минь чиний нэр багтаж 

Олон олон үрс чамд багтаж 

Олон олон үрсийн дотор чи багтжээ

Тэнгис далай шиг энэ орчлонд 

Тэмээний нулимс шиг эх орон минь 

Амраг бүсгүй минь чамд багтаж 

Амраг бүсгүйд минь чи үргэлжлэлийг минь багтааж 

Амь минь чамд багтаж 

Амин дотор минь чи хүүг минь багтаажээ

Ай тэнгис далай ч багтмаар 

Тэмээний нулимс шиг эх орон минь ээ...                                                                 О.Цэнд-Аюуш             

(Нийт: 149)